info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Б.АМАРСАНААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа болон холбогдох албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар байгууллага хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд шүүгчид холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн практик хэрэглээ, үр нөлөөлөл зэргийг тандан судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, мөн Хууль зүйн сургуулийн оюутнууд Сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцах болон мэргэших, үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Дээрх уулзалтад Хууль Зүйн Сургуулийн захирал (LL.D) Б.Амарсанаа, хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч дэд проф. Б.Улаанбаатар, практик сургалтын төвийн эрхлэгч дэд проф. С.Болормаа нар оролцсон бол Сахилгын хороог төлөөлж дарга дэд проф. Ц.Давхарбаяр болон Ажлын албаны албан хаагчид оролцлоо.