info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ


Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж заасны дагуу бэлтгэл ажлын хүрээнд  Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид Үндэсний бичгийн сургалтад хамрагдаж эхэллээ.