info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

“ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ” СЭДВЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Шүүхийн сахилгын хороо Монголын Хуульчдын Холбоотой хамтран 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуульчийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Цахим гэмт хэрэг” сэдвийн хүрээнд Монголын Хуульчдын Холбооны сургалтын хорооны гишүүн Г.Оюунболд цахим гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар болон хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх нотлох баримт цуглуулах, цахим гэмт хэргийг шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн тухай зэрэг мэдээллээр сургалт орлоо.