info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа


Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, гишүүн Б.Сугар, Ажлын албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг нар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд хатагтай Катрин Э.Ивкоф, Элчин зөвлөх  Гленн Зизански, хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, гишүүдийг танилцуулан Монгол Улсын Засгийн газар Канад улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Элчин сайд хатагтай Катрин Э.Ивкоф хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт шүүхийн хараат бус байдал, хариуцлага, шүүхийн захиргааны ажилтныг чадавхжуулах, жендер, хүний эрхийн оролцоог хангах зэрэг хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөр, шинэ санаачилгын талаар дурдаж, цаашид хамтран ажиллахаар санал солилцлоо. 

 

Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба