info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ


     Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Шүүхийн Сахилгын хорооны “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, санал хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам” түүний хэрэглээний талаар байгууллагын дотоод сургалтыг 2022 оны гуравдугаар сарын 04-ны өдөр зохион байгуулав. 
    Сургалтыг Шүүхийн сахилгын хорооны гишүүн, хууль зүйн магистр О.Номуулин удирдан явуулж Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны ажилтнууд хамрагдлаа.

 

Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба