info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИНСТИТУЦИЙН ШУДАРГА, ИЛ ТОД БАЙДАЛ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ


Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал төслийн нээлт 2022.03.22-ны өдөр болж төсөл хөтөлбөрт оролцогч байгууллагуудын өргөтгөсөн Анхдугаар хуралдаан болж, төслийн нээлтийн Ёслолын ажиллагаа болов.

Анхдугаар хуралдаанд Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох IDLO буюу Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага болон хамтран ажиллагч байгууллагууд болох Монгол Улсын Дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн дотоод хэргийн яам, Монгол банк, Шүүхийн сахилгын хорооны төлөөлөл оролцож энэхүү хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Хуралдаанд Шүүхийн сахилгын хороог төлөөлж Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, гишүүн Б.Сугар нар оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаарх нэгдсэн ойлголцолд хүрч хамтын ажиллагааны шинэ шатанд гарсан нь тус хорооны үйл ажиллагаанд болон гадаад харилцаа хамтын ажиллагаанд чухал үр нөлөөтэй алхам болов.