info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

“ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-Т НЭГДЭВ


Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны албан хаагчид Цусны донорын эгнээнд нэгдэж, сайн дураараа цусаа хандивлалаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, хариу нэхдэггүй хүмүүнлэгийн үйлсийн эздийг алдаршуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд “Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” уриан дор улс орнууд нэгдэн тэмдэглэн өнгөрүүлжээ.