info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

АЖЛЫН АЛБА 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчлэн найруулсан/ хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.13-т “Сахилгын хорооны ажлын албаны хагас, бүтэн жилийн ажлын тайланг сонсох” гэж заасныг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны ажлын алба 2022 оны эхний хагас жилийн ажлын тайлангаа 2022 оны долоодугаар сарын 1-ны өдөр гишүүдэд танилцууллаа.

Шүүхийн сахилгын хорооны ажлын алба нь үйл ажиллагааны зорилго, зорилт,  арга хэмжээ, хүрэх түвшингээ тодорхойлж баримтлах бодлого  гарган мөн хууль тогтоомж болон шинээр батлагдсан дүрэм, журмуудад нийцүүлэн ажиллаж байна.

2022 оны Ажлын албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 7 зорилт, 50 арга хэмжээ төлөвлөж 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны даргаар батлуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласан бөгөөд зорилтод 50 арга хэмжээнээс одоогийн байдлаар 10-15 арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 30 арга хэмжээ хэрэгжих шатандаа байна.

Үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг оновчтой хэрэгжүүллээ.

“Ажлын  албаны 2022 оны хагас жилийн тайлан”-тай дэлгэрэнгүй танилцах бол дараах холбоосоор нэвтрээрэй.  https://judiscom.mn/site/cat/31