info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Шүүхийн Сахилгын хороо Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ есдүгээр сарын 14-ний өдөр болов. Санамж бичигт Шүүхийн Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг болон МУИС-ын захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа нар гарын үсэг зурлаа.

Арга хэмжээнд Шүүхийн Сахилгын хорооны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Айбек, Хууль зүйн хэлтсийн дарга Я.Сансар болон МУИС- ийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш, “Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн”-гийн захирал О.Мөнхсайхан, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат нар оролцов.