info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.МӨНХБААТАР ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНД АЖИЛЛАВ


Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороонд ажиллаж, Сахилгын хорооны гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав. 

Уулзалтад Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, гишүүн Д.Ариунтуяа,  Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар, Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун болон Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат нар оролцлоо. Уулзалтын эхэнд Шүүхийн Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, тулгамждаж буй асуудлуудыг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ тутам байгуулагдаж, чиг үүргээ хэрэгжүүлээд удаагүй байгаа ч үр дүнтэй ажиллаж байгааг онцлоод цаашид Хууль зүйн байнгын хорооноос Сахилгын хороонд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нягт уялдаа холбоотой ажиллах болно гэдгээ илэрхийлэв.