info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

АНУ-ЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧ ЖЭЙМС ВИННИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн болон Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар, Х.Хашбаатар, Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нар АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Виннийг 2022 оны аравдугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал АНУ болон Монгол Улсын шүүх засаглал, шүүгчийн сахилга хариуцлагын талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцлаа.

АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Жэймс Винн "АНУ-ын Зочин илтгэгч хөтөлбөр"-ийн хүрээнд шүүгчийн сахилга, ёс зүй, шүүх ажиллагаа, шүүхийн ил тод, хараат бус байдлын талаар болон олон нийттэй харилцах туршлагаас хуваалцаж, санал солилцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна.