info@judiscom.mn 976 - 51 - 263314 Холбоо барих

"НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ" ТББ-ААС "ШҮҮХИЙН ИНДЕКС-2021" СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ.


            "Нээлттэй нийгэм" форум ТББ, "Оюуны-Инноваци" ТББ хамтран хийсэн “Монгол Улс шүүхийн индекс 2021” судалгааны тайланг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  "Нээлттэй нийгэм" форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, "Оюуны-Инноваци" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд нар “Шүүхийн сахилгын хороо”-ны  гишүүд болон ажлын албаны албан хаагчдад танилцуулж, санал солилцлоо.

            “Нээлттэй нийгэм форум” ТББ нь 2008 оноос шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих стратегийн зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд шинэтгэлийн үйл явц, үр дүнд шинжилгээ хийж, бодит, хэмжиж болохуйц үнэлгээ өгөх зорилгоор уг судалгааг “Оюуны инноваци” ТББ-тай хамтран анх удаа хийсэн. Энэхүү судалгаа нь олон улсын сайн туршлагыг судлахын зэрэгцээ шинжээчдийн олон талт оролцоог хангаж бүх талын шалгуурыг багтаасан бөгөөд шүүхийн индексийг 6 үндсэн хэмжигдэхүүн, 42 дэд хэмжигдэхүүн, 108 шалгуур үзүүлэлтэд үндэслэн гаргахад манай улсын шүүх 100 онооноос 51.94 оноог авсан байна.

            Шүүхийн сахилгын хорооноос дараагийн судалгааг сайжруулахад бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.