info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

КАНАД УЛСТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ДҮГНЭЛТ, УУЛЗАЛТ БОЛЛОО


Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх” төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүллээ.


Хамтын ажиллагаа, төслийн үр дүнгийн талаар Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар хэлэхдээ дээрх төсөл нь хоёр байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл болсныг онцлон тэмдэглэсэн бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцахад чиглэсэн стратегийг боловсруулж, Канад Улсын шүүгч нарын саналыг сонсож, байгууллагын стратегид тусгасан нь том ололт болсон талаар дурдлаа.


Төслийн хүрээнд шүүгч нарыг мэдээллээр хангаж, Олон улсын туршлагаас суралцах боломжийг нь бүрдүүлсэн юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөл нь Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаныханд үр өгөөжөө өгсөн ололттой ажил болсныг онцлон дүгнэв.