info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

АНУ-ЫН МУЖ УЛСУУДЫН ШҮҮХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНД АЖИЛЛАЖ БАЙНА


Шүүхийн сахилгын хороо, АНУ-ын Муж Улсуудын шүүхийн үндэсний төвийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд АНУ-ын Нью Хэмпшир мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон Мак Доналд, Муж Улсуудын шүүхийн үндэсний төвийн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Бэнгэр, Муж Улсуудын шүүхийн үндэсний төвийн Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар нар манай улсад айлчилж байна.

Тус төлөөлөгчид өнөөдөр (2023.5.17) Шүүхийн сахилгын хороонд зочилж, айлчлалын албан уулзалт, танилцуулга мэдээллээр эхэллээ. Үргэлжлүүлэн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл Монгол Улсад ажиллах юм.