info@judiscom.mn 976 - 51 - 263314 Холбоо барих

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Цахим гарын үсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны албан хаагчдад Тоон гарын үсгийн талаар сургалт зохион байгуулж, Улсын бүртгэгч Б.Ариунсанаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Ш.Чимэдсэрчин нар тоон гарын үсэг олгов.