info@judiscom.mn 976 - 51 - 263314 Холбоо барих

КАНАД УЛСЫН ХОЛБООНЫ ШҮҮХИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монгол Улсын Шүүхийн Сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Канад Улсын Холбооны Шүүхийн Хэрэг Эрхлэх Газар /ХШХЭГ/ хамтарсан төслийн санал солилцох цахим уулзалтыг 2022 оны наймдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжих төслийн хүрээнд Канадын шүүхийн шинжээчид Монгол Улсад айлчлан ажиллах, Монголоос мэргэжилтнүүд Канадад ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Уулзалтын үеэр Олон Улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков: “Энэ төслөөр Монголын шүүхийн хараат бус байдал, ил тод байдлыг бэхжүүлэх, тэр дундаа шүүгчдийн шударга үнэнч байдал, ёс зүйн хариуцлагыг бэхжүүлэх, Шүүхийн системд тэр дундаа шүүгчдийн сонгон шалгаруулалт, шүүхийн захиргаанд жендэрийн эрх тэгш байдлыг нэвтрүүлэх, эмзэг бүлгийн хүмүүст (охид, эмэгтэйчүүд) шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх гурван зорилгын хүрээнд хамтран ажиллахыг чухалчилж байна. Канадын шинжээчид Монгол Улсад ажиллахдаа шүүхийн сахилга, ёс зүй, хараат бус байдлын талаарх Монгол Улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн тусгай, нарийн зүйлсийг тодруулах индэр болж болох юм” гэв.