info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ


Төрийн албаны үйл ажиллагааг блокчэйн технологи (нэгдмэл цахим мэдээллийн сан)-д шилжүүлэх том алхам бидний урд байна.

Дижитал шилжилтийн (ВУКА) эрин үед төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн хамаарна. Технологийн асар их хурд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний орчинд бид хоцорч чирэгдэхгүй, бүдэрч унахгүй, харин ч манлайлж, хөтөлж явах учиртай.

Эстони улс үндсэндээ дижитал орон болж, төрийн үйлчилгээ блокчэйн технологид суурилан 24 цаг 7 хоног тасралтгүй системд шилжиж чаджээ. Төрийн бүх үйлчилгээ өдөр шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран онлайнаар явагдаж байна. Хүлээх, хүнд суртал, чирэгдэл алга болжээ.

Аргентин улс цаасгүй Засгийн газартай болж, технологийг авилгатай тэмцэх гол түншээ болгож байна.

Хятадад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлжээ. Гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг, хэв журам зөрчдөг хүнийг царайгаар нь таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг нь бууруулж, нийгмийн хариуцлага хүлээлгэж байна.

Хүнд суртал цагийн дайсан байдаг бол дижитал шилжилт цаг хугацааны найз нөхөр болж байна.

Энэхүү зайлшгүй үзэгдлийг сөрөх ч юм уу, устгах, тойрох боломжгүй. Харин үүнийг яаж нийлэмжтэй, хүртээмжтэй ашиглаж маш хурдан нэвтрүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байна.

 

Эх сурвалж: Төрийн албаны нэгдсэн сургалт