info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

КАНАД УЛСЫН ШҮҮГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЛАА


“Техникийн туслалцаа, түншлэлийн төсөл”-ийн хүрээнд Канад Улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков нар 2023 оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс хоёрдугаар сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад  айлчиллаа.

          Айлчлалын үеэр Канад Улсын шүүгч нар нэгдүгээр сарын 29,30-ний өдрүүдэд Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа. Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар  сахилгын хорооны бүрэн эрх, бүтэц, үйл ажиллаж, зохион байгуулалт зэргийг Канад Улсын ерөнхий  шүүгчдэд танилцууллаа. Канад Улсын шүүгч нар, Шүүхийн сахилгын хорооны гишүүд болон алба хаагчидтай уулзаж ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар  харилцан туршлага судалсан юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр Канад Улсад мөрдөгдөж байгаа шүүхийн зарим дүрэм журмын талаар шүүгч Марк Ричард Шүүхийн сахилгын хорооны гишүүдэд танилцуулсан бол Шүүхийн сахилгын хорооны гишүүд “ Шүүгчид хориглосон зүйл заалт” зэрэг асуудлыг хөндлөө.