info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮД, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ОРНУУДЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ ТУРШЛАГА СОЛИЛЦОО


Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг чадавхжуулах болон Олон улсын хэрэг хянан шийдвэрлэх цахимжилтын талаар туршлага судалж цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор Европын холбооны гишүүн орнуудын шүүгчид болон зөвлөхүүдээс туршлага судлах хэлэлцүүлгийг Шүүхийн сахилгын хороон дээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Австри, Итали болон Эстони улсын зөвлөхүүд Европын холбооны гишүүн улсуудын сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилт зэрэг сэдвийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт: Европын Холбооны гишүүн орон Итали Улсын шүүгч Европын Холбооны Шүүхийн бүтээмжийн Консулын Кибер шүүхийн Ажлын хэсгийн Ахлагч Хатагтай Мария Жулиана Сивинини, Авcтри Улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Цахим шүүх ба суурь эрхийн олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Ноён Гернот Пош, Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Хатагтай Маргит Лаури нар оролцлоо.