info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТАЙЛАНГ СОНСЛОО


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2023.04.18/ хуралдаанаар Шүүхийн сахилгын хороо 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулаа

Хуралдаанд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Тус хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд тохирох хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг баримтлан ажиллалаа.

Мөн Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах, Хууль тогтоомжид нийцүүлэн дүрэм, журмуудыг батлах, Төрийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, Төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг батлуулах, Цахим хаягийг ашиглалтад оруулах, Олон улсын байгууллагуудтай гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах уулзалт, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв.Шүүхийн сахилгын хороо нь 2022 онд хүлээн авсан өргөдөл, мэдээллийн 96.5 хувийг шийдвэрлэж, нийт 40 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан ба хаалттай сануулах 3, Нээлттэй сануулах 14, Цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах 17, Шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах 1, нийт 5 шүүгчийг огцруулах шийтгэл оногдуулан ажиллав.

Эх сурвалж. https://www.parliament.mn/nn/29925/ холбоосоор орж үзнэ үү.