info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ


            Нийслэлийн прокурорын газраас шүүгч Маанийн Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлжээ.

            Тус саналыг үндэслэн Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор шүүгч М.Мөнхтөрийн бүрэн эрхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасны дагуу түдгэлзүүлэв.