info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА Х.ХАШБААТАР ОРОЛЦЛОО


Төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлт хүрээгээ тэлж буйтай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлуудын талаар зөвлөлдөх, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд нэгдмэл мэдээлэл, ойлголттой байх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл хамтран уг уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Улсын их хурлын дарга Г.Занданшатар үндсэн хуульд орох өөрчлөлтийн төслийг, Улсын их хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нарт танилцуулав.  Улсын их хурал 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд гишүүд тойрогтоо ажиллаж байгааг уулзалтад оролцогчдод мэдээлэв.  Улсын Их Хурлын гишүүд долоо хоногийн хугацаанд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдодоо мэдээлэл танилцуулж, санал бодлыг  нь сонсох юм байна.

Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/30083/