info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ 2023 ОНЫ 5-ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР НЭР БҮХИЙ ШҮҮГЧДИЙГ ОГЦРУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ


Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Э, Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8.2-т “ гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон” гэж заасныг  үндэслэн Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөгөөнөөр хэлэлцээд нэр бүхий шүүгч нарыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн албан тушаалаас огцорсонд тооцож шийдвэр гаргалаа.