info@judiscom.mn 976 - 51 - 263314 Холбоо барих

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛ /TWINNING/ ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын шүүхийн салбарын ил тод, нээлттэй, хүртээмжтэй, үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн "Хосолмол түншлэл" /TWINNING/-ийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Европын Холбооны зөвлөхүүдийг хүлээн авч уулзав.  

Уулзалтаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, тэдгээрт тулгарч буй бэрхшээл, одоогийн нөхцөл байдлын талаар Европын холбооны төлөөлөгчдөд мэдээлэл өгч, хамтран ажиллах боломжууд, тэр дундаа сахилгын хэргийн шийдвэрийн судалгаа, шүүгчдэд зориулсан гарын авлага, шүүгчийн ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх болон шүүгчдэд мэдээлэл олгох сувгийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Европын Холбооны санхүүжилттэй шинээр хэрэгжих урт хугацааны уг хөтөлбөрт хамрагдсанаар Европын Холбооны гишүүн улс орнуудын төрийн байгууллагуудтай Монгол Улсын шүүхийн салбарын байгууллагууд хамтран ажиллаж туршлага судлах, шүүхийн салбарын оролцогч байгууллагын чадавхыг дээшлүүлэх, цаашлаад шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Уулзалтад Шүүхийн сахилгын хорооноос гишүүн Д.Мягмарцэрэн, гишүүн Б.Сугар, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б. Уянга, Европын Холбооны талаас Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ажилтан Евгения Фараза, Хөтөлбөрт оролцогчдын менежмент хариуцсан зөвлөх ноён Алберт дэ Грүүт, Европын холбооны “TWINNING” хөтөлбөрийн зөвлөх ноён Эммануэл Вэргнэ нар оролцлоо.