info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ “СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ” БАТЛАГДЛАА


Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч хууль тогтоомжид нийцүүлэн харьяа байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулна.” гэж заасан байдаг. Үүний дагуу Шүүхийн Сахилгын хороо дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-д заасны дагуу боловсруулан 2023 оны 06 сарын 30 өдөр Шүүхийн сахилгын хорооны Зөвлөгөөнөөр батлав.

Стратеги төлөвлөгөөгөөр холбогдох журамд заасны дагуу гадаад, дотоод орчны шинжилгээ, хууль тогтоомжийн болон бусад бодлогын судалгаанд үндэслэн тулгамдсан асуудлыг тодорхойлж цаашид хуульд заасан эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөлөө.

Шүүхийн сахилгын хороо нь шүүн таслах чиг үүргээ шударгаар, хараат бусаар хэрэгжүүлдэг, сахилга, ёс зүйтэй, хариуцлагатай шүүгчийг төлөвшүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд дараах стратегийн зорилгыг дэвшүүлэн ажиллахаар тусгав. Үүнд:

  1. Шүүхийн сахилгын хорооны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх.
  2. Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх.
  3. Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх.
  4. Шүүгчийн сахилгын хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах үүрэг бүхий мэргэшсэн Ажлын албыг бүрдүүлэх.

 

Шүүхийн сахилгын хорооны стратеги төлөвлөгөөтэй ЭНД ДАРЖ танилцана уу.