info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй  “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого сэдэвт” сургалт 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг оролцож, Шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр шүүхийн захиргааны байгууллагын менежментийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудал, гарц, шийдлийн талаар хэлэлцлээ.

Шүүх эрх мэдлийн хөгжилд боловсон хүчний мэдлэг боловсрол, ур чадварыг хөгжүүлэх, хүнээ хөгжүүлэх чиг хандлагыг орчин үед хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан Шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” хэлэлцүүлэгтээ Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг Захиргааны албан хаагчдын хүний нөөцийн асуудал тэр дундаа хүний нөөцийг бүрдүүлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээл тэдгээрийн гарц шийдлийн талаар санал бодлоо хуваалцлаа. Шүүх эрх мэдлийн салбар нь бусад захиргааны байгууллагуудаас ялгагдах онцлогтой. Тамгын газрын дарга нь  томилох эрх бүхий албан тушаалтан мөн боловч шүүгчийн туслахыг томилохдоо тухайн шүүгчтэй нь зөвшилцөх, шүүгчтэйгээ хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага тулгардаг. Өөрөөр хэлбэл шүүгч шүүн таслах үйл ажиллагаа явуулахад, шүүгчийн туслах шүүгчийн өмнөөс хэргийн оролцогчтой уулзах, техникийн бүхий л асуудлыг хариуцдаг тиймдээ ч мэргэжлийн ур чадвараас илүү шүүгчтэйгээ ойлголцох, харилцах ур чадвар чухал болохыг захиргааны албан хаагчдадаа зөвлөлөө.