info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ БАГ ТАМИРЧИД ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Шүүхийн ерөнхий зөвлөл 30 жилийнхээ ойн хүрээнд “Шүүхийн спортын их наадам-2023” тэмцээнийг спортын 5 төрөлд Буянт ухаа ордонд гурван өдрийн турш зохион байгууллаа.

Тэмцээнд анхан, давж заалдах, хяналтын шатны 117 шүүхийн 42 Тамгын газрын 800 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тус Тэмцээнд Сахилгын хороо нь урилгаар оролцсон бөгөөд шатрын төрөлд хүрэл медаль хүртлээ.

Шатрын төрөлд амжилт үзүүлсэн:

Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М. Мөнх-Алдар

Өргөдөл мэдээлэл хариуцсан ахлах шинжээч Г. Золжаргал

Харуул Г. Жамц нартаа халуун баяр хүргэе.