info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

"ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Хүний эрхийн Үндэсний комиссын Тамгын газрын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Болдхүү орсон бөгөөд Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй байгууллагууд Мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстойг онцоллоо. Сургалт 2023 оны 10-р дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд зохион байгуулагдав.