info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

“ШҮҮХИЙН ХҮРТЭЭМЖИТ БАЙДАЛ, ӨНӨӨГИЙН ШҮҮХИЙН ЗАХИРГАА, ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО


Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн бөгөөд тус холбооноос жил тутам гишүүн байгууллагууд болон бусад сонирхогч талуудыг оролцуулан цаг үеийн сэдвээр нэгдсэн бага хурлыг зохион байгуулдаг.

Дээрх хурал нь Бүгд Найрамдах Аргентин Улсын нийслэл Буэнос Айрэс хотноо 2023 оны 10 дугаар сарын  25-27-ны өдрүүдэд “Шүүхийн хүртээмжит байдал, өнөөгийн шүүхийн захиргаа, шинэчлэл өөрчлөлт” сэдвээр зохион байгуулагдаж хуралд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар оролцлоо.

Тус хурлаар оролцогч байгууллагууд Олон улсын шүүхийн захиргаа, шүүхийн үйлчилгээнд гарч буй шинэчлэлт өөрчлөлтийн талаар харилцан туршлага, санал солилцон, цаашид хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.