info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

2023 ОНЫ 3-Р ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР НИЙТ 252 ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА


Шүүхийн сахилгын хороо нь 2023 оны 3 дугаар улирлын байдлаар хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой 252 өргөдөл, мэдээлэл хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллалаа. Нийт хүлээн авсан өргөдөл, мэдээллийн 103 буюу 40.8 хувьд нь сахилгын хэрэг үүсгэсэн бол 132 буюу 52.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Сахилгын хорооны хуралдаанаар нийт 124 хэрэг хянан шийдвэрлэснээс 4 хэргийн нотлох дүгнэлтийг хүчингүй болгож бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, 87 хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, 15 хэргийн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан, 18 хэргийг дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн байна.

Хянан үзэх хуралдаанаар 12 хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэснээс 5 гомдлыг хангахгүй орхиж магадлалыг хэвээр үлдээсэн, 4 гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулсан, 1 гомдол, 2 эсэргүүцлийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан.

Нийт оногдуулсан 15 сахилгын шийтгэлээс 3 шүүгчид хаалттай сануулах, 3 шүүгчид нээлттэй сануулах, 1 шүүгчийн цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, 1 шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл хүчин төгөлдөр болсон.