info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШУДАРГА, ЗАРЧИМЧ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


“Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал” сэдэвт сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд зохион байгуулж гурван хэлтсийн 30 гаруй алба хаагчид хамрагдлаа.

Сургалтыг судлаач Э.Баярцэцэг орсон бөгөөд төрийн албан хаагчдын шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.