info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Европын холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Кристо Фогакс тэргүүтэй төлөөлөгчдийг /2023.12.05/-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн ТАИЭКС буюу Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох төсөл хөтөлбөрийн хүрээнд “Шүүхийн цахимжилт” сэдвээр Европын холбооны мэргэжилтнүүдтэй туршлага солилцох сургалт, уулзалтууд болон олон улсын бага хурлыг зохион байгуулсан нь үр дүнтэй болсныг онцлоод, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа. Мөн энэ үеэр Шүүхийн сахилгын гишүүн Д.Эрдэнэчулуун "Хосолмол түншлэл" /TWINNING/-төсөл хөтөлбөрт Сахилгын хороо 2024 оноос эхлэн хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Европын холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Кристо Фогакс ,  Хөтөлбөрийн зохицуулагч Арно Априо, Улс төрийн хэлтсийн ажилтан Ганчимэг нар оролцсон бол Шүүхийн сахилгын хороог төлөөлж гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Ариунтуяа, О.Номуулин, Г.Цагаанцоож болон Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцлоо.