info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.13-т “Сахилгын хорооны ажлын албаны хагас, бүтэн жилийн ажлын тайланг сонсох” гэж заасны дагуу Ажлын алба 2023 оны жилийн эцсийн тайлангаа өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дарга, гишүүдэд танилцууллаа.

Ажлын алба нь Сахилгын хорооны дарга, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд хууль тогтоомж дүрэм журамдаа нийцүүлэн, хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааны явц болон үр дүнгээ танилцуулж хорооны дарга, гишүүдийн саналыг сонслоо.

2023 оны онцлох ажлаас дурдвал:

  • Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Канад, Америк, Европын Холбооны гишүүн улс орнууд болон Бүгд Найрамдах Турк, Итали улстай хамтын ажиллагааг эхлүүлсэн;
  • Байгууллагын стратеги төлөвлөгөөг баталж, дунд хугацааны бодлогоо тодорхойлсон;
  • Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны программыг нэвтрүүлсэн;
  • Албан хаагчид тоон гарын үсэг хэрэглэж эхэлсэн;
  • “Түүхэн хөгжил” номыг боловсруулж хэвлүүлсэн;
  •  Хорооны үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж өөрийн байртай болж засвар, нүүдэл тохижилтын ажлыг хийсэн;
  • Стандартын шаардлага хангасан Архивын өрөөтэй болж 2022 оны баримт материалыг архивласан зэрэг үр дүнтэй ажиллалаа.