info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны албан хаагчдыг төрийн одон медалиар шагналаа.

Төрийн байгууллагад олон жил идэвх зүтгэл гарган, хамт олноо манлайлан ажиллаж байгаа Ажлын албаны Харуул Гэрэлийн Жамцыг “Алтан гадас одонгоор”,  Үйлчлэгч Дамбажанцангийн Мөнхцэцэг болон Мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Цэйен-Ойдовын Болормаа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медалиар” тус тус шагнасныг Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд гардуулан өглөө.

Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр төрийн одон медалиар шагнагдсан албан хаагчдадаа хандан үр бүтээлтэй ажиллаж байгаад нь талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.