info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Х.ЭРДЭМ-УНДРАХЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Dr.jur. Х.Эрдэм-Ундрах тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн судалгаа, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо

Уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнг төлөөлж, Хууль зүйн үндэсний     хүрээлэнгийн захирал Dr.jur. Х.Эрдэм-Ундрах, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал, эрдэм шинжилгээний ажилтан Э.Сэлэнгэ нар Шүүхийн сахилгын хороог төлөөлж дарга дэд проф Ц.Давхарбаяр болон Ажлын албаны албан хаагчид оролцлоо.