info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр МУИС-ийн ХЗС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, проф. Х.Сэлэнгэ, багш Э.Туулайхүү, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хууль зүйн ахисан түвшний сургуулийн профессор Мацүо Ёо, Окочи Минори болон Азийн Үндсэн хуулийн цэцийн Олон Улсын холбооны дэд захирал Фабиэн Дусэл нарыг 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч уулзав.

Шүүхийн сахилгын хороо болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хорооны дарга Ц.Давхарбаяр мэдээлэл өгч,  чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Уулзалтаар Япон болон Солонгос, Азийн бусад улс орнуудын шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээ мөн шүүгчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Япон Улсын Нагояагийн Их сургуультай мөн холбогдох бусад улс орнуудтай сургалт, судалгааны ажилд хамтран ажиллах саналаа Сахилгын хорооны талаас  дэвшүүлж, энэ чиглэлд хамтран ажиллах нь үр дүнтэйг талууд онцолж, талархалтай хүлээж авсан юм.

Уулзалтад Сахилгын хороог төлөөлж хорооны дарга Ц.Давхарбаяр, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны Удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцлоо.