info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН АРИЗОНА МУЖИЙН ДЭЭД ШҮҮХИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО


Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, тус мужийн Дээд шүүхийн Шүүхийн захиргааны дарга Дейв Байерс, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн асуудал хариуцсан ажилтан М.Номинцэцэг нарыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар АНУ-ын Аризона мужийн Шүүхийн ёс зүйн комиссын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс түүний цахимжилтын талаар мэдээлэл авч харилцан санал солилцлоо.

АНУ-ын Аризона мужийн Шүүхийн ёс зүйн комисс нь шүүгчийн эсрэг гомдлыг шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн байгууллага бөгөөд шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд зэмлэх, анхааруулах, албан тушаалаас түдгэлзүүлэх эсвэл огцруулах зэрэг шийтгэлүүдийг оногдуулдаг байна.

  Уулзалтад Сахилгын хороог төлөөлж хорооны дарга Ц.Давхарбаяр, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин, Б.Сугар, Г.Цагаанцоож, С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтстийн дарга М.Мөнх-Алдар болон ажлын албаны бусад төлөөллүүд оролцож, цахимжилтын талаар харилцан мэдээлэл солилцож, асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүлэх замаар харилцан туршлага солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.