info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “ТЭРБУМ” МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО НЭГДЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачлан эхлүүлсэн тус арга хэмжээнд Шүүхийн сахилгын хорооны хамт олон нэгдэж 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.